Вакцины мэдээллийн дараа алтны ханш уналаа

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

АНУ болон Британийн хөгжүүлж буй хэд, хэдэн вакцин 90 болон түүнээс дээш хувийн үр дүн үзүүлсэн гэх мэдээллийн дараа алтны ханш дөрвөн сарын доод хэмжээнд хүрч унажээ.

Нью-Йоркын бирж дээр алтны спот ханш унц тутамдаа 1839 ам.долларт хүрсэн нь өмнөх өдрийнхөөс 1.6 хувиар, харин фючерс ханш унц тутамдаа 1836 ам.доллар болсон нь өмнөх өдрийнхөөс 1.9 хувиар тус, тус унажээ.

Алтны ханш ийнхүү хоёр долоо хоног дараалж унаж байна. Алтны ханш энэ сарын эхэнд 1950 ам.долларыг давж байсантай харьцуулбал энэ бол маш муу үзүүлэлт юм.

Цаашид алтны ханш өснө гэж шинжээчид таамаглаж байна. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч түүний бүрдүүлэх Засгийн газар, коронавирусний нөхцөл байдал ийнхүү алтны ханшид нөлөөлөх ажээ.


Эх сурвалж: Mining

Top