Монголбанк 1.4 тонн үнэт металл худалдан авчээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монголбанк өнгөрөгч долоодугаар сард 1.4 тонн үнэт металл худалдан авчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 26.1% өссөн үзүүлэлт юм. Ийнхүү Монголбанк он гарснаас хойш 8.9 тонн үнэт металл худалдан аваад байна.

Нэг грамм үнэт металл худалдаж авах дундаж үнэ өнгөрсөн сард 469.7 мянган төгрөг байсан юм. Үнэт металлын ханшийн тухайд зургаадугаар сараас 3.7% буурсан байна. Монголбанкны тухайд үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн ханшаар тогтоодог. Ираны дайн эхэлснээс хойш дэлхийн зах зээлд знэт металлын ханш 20 орчим хувиар унаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top