Нидерландын Ерөнхий сайд огцрохоор болжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 04

 

Ерөнхий сайд Дик Схоф мөн танхимаа огцруулж байгаа тухай мэдэгдсэн байна. Эрч чөлөөний нам эвслээс гарснаар одоогийн засгийн парламентын доод танхимд хангалттай дэмжлэг авч чадахгүй гэж тэрбээр Х сүлжээнд бичжээ.

Үүнээс өмнө Нидерландын хаан Виллем-Александер тус улсын ерөнхий сайд Дик Схофоос өргөн барьсан эвслийн засгийн газраас гарсан Эрх чөлөөний намын сайд нарыг огцруулах тухай хүсэлтийг хүлээн авчээ.

Мягмар гарагт хэт барууны үзэлтэй Эрх чөлөөний намын дарга Герт Вилдерс нам нь эвслийн засгийн газраас гарч буйгаа мэдэгдсэн билээ. Тус намын гишүүд цагаачлалын бодлогыг чангатгах түүний төлөвлөгөөг дэмжээгүй байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Сөрөг хүчний тэргүүн Франс Тиммерманс тус улсад парламентын сонгууль явуулахыг уриалав. Тэрбээр “Нимдерландчууд бүтэн жилийн турш зогсонги байдалд байна. Гэтэл Европт дайн болж буйн улмаас ард иргэд ирээдүйдээ санаа зовниж байна. Нидерландчууд ард түмнээ нэгтгэсэн, бодит шийдэл дээр мөр зэрэгцэн ажиллах чадвартай засгийн газартай байх эрхтэй. Тиймээс шинэ сонгууль явуулах цаг нь болсон” гэж Х сүлжээнд Тиммерманс бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu