Мэргэжлийн хяналтын байгууллагын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 14 аж ахуйн нэгжид Нийгмийн хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар нийт 28 зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 16 заалт бүхий 4 албан шаардлага, эрх бүхий албан тушаалтны 8 албан даалгавар хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж НМХГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )