BTS-ийн Жимин шиг болох гэж 149 мянган паунд үржээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 20

Английн 30 настай залуу Оли Ландон Өмнөд Солонгосын хөвгүүдийн BTS хамтлагийн дуучин Жиминийг шүтдэг нэгэн. Тэр шүтээнтэйгээ адилхан болох гэж 149 мянган паундын гоо сайхны мэс засал хийлгэсэн байна. Сүүлийн долоон жилд тэр таван удаа хамрын хэлбэрээ өөрчилж, сормуус, нүдээ засуулжээ. Удахгүй гуя, гэдсээ засаж, уруулаа томруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Ландон “Би олон жил хоол иддэггүй өвчинтэй байсан. Хэдхэн жилийн өмнө эдгэрсэн. Одоо би өөртөө итгэлтэй, өөрөөрөө бахархдаг болсон. Би 2013 онд Өмнөд Солонгост амьдарч байхдаа энэ хамтлагийг шүтэн биширсэн. Амьдрал минь солонгос хөгжмийн ертөнцөд өнгөрөөсэй гэж би хүсдэг. Жимин бол эр хүний гоо сайхны бэлгэ тэмдэг. Түүний эрүү, уруул хамрын хэлбэр, хоолой нь үнэхээр үзэсгэлэнтэй” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 20

Gay

0  |  0
хөөе орчуулагчаа(202.9.40.31) 2020 оны 08 сарын 20

Чимин биш Жимин шүү нэрээ засаарай кпоп сонсдоггүй байж болно ядаж үсгээ мэдэх хэрэгтэй шдээ\n

0  |  0
Ж(202.179.25.213) 2020 оны 08 сарын 20

Jimin буюу жимин шүү ай...

0  |  0
Top