Шинэ ургацын хүнсний ногоог шинжилгээд хамрууллаа

2020 оны 08 сарын 23

Нийслэлийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, чанар аюулгүй байдал, стандартын шаардлага хангаж буй эсэхэд үнэлгээ өгөх зорилгоор МХЕГ-ын даргын баталсан 01/98 тоот “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл тодорхойлох хяналт шинжилгээ хийх” удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн тарьсан 13 нэр төрлийн хүнсний ногооноос 56 дээж авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулахад стандарт шаардлага хангасан дүнтэй байна. Хяналт шинжилгээ үргэлжилж байна.

Хяналт шинжилгээгээр тариаланч аж ахуйн нэгж, иргэдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.161.44) 2020 оны 08 сарын 23

Монгол ногоонд ямар юмны нь пестицит байдгийм. Улаан буудай хужаа ногоо 2т л үзэхгүй юу.

0  |  1
Top