БЗД-ийн сургууль, цэцэрлэгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна

2020 оны 08 сарын 26

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төрийн өмчийн 199, 202, 212 дугаар цэцэрлэг, 127 дугаар сургуулиудад Боловсрол, Эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналтын холбогдох улсын байцаагчид хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар:

1. Нийслэлийн 202 дугаар цэцэрлэг нь хүлээн авах хэсэгт нэвтрэх иргэдийн биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, бүртгэл хөтөлж, мэргэжлийн багшаар бүрэн хангагдаж, эцэг, эхийн хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэн хяналтын 28 камерыг байрлуулсан нь сайшаалтай байна.

Тус цэцэрлэг нь эмчгүй, дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөнд цар тахлаас сэргийлэх талаар ажлыг тусгаж батлаагүй, мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийлгээгүй, өдрийн дэглэмийг онцгой нөхцөл байдалд нийцүүлэн төлөвлөөгүй, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн батлаагүй, эзэмшил газарт чингэлэг байршуулан, эвдэрсэн тоглоом, барилгын материал хурааж гадна орчны аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, 1 дүгээр давхарт коридорын шалны засварын ажил дуусаагүй, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай хүртээмжгүй, анги танхимын хүрэлцээгүйгээс тусгаарлах өрөөг бэлдээгүй байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

2. Нийслэлийн 199 дүгээр цэцэрлэг нь хүлээн авах хэсэгт нэвтрэх иргэдийн биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, бүртгэл хөтөлж, онцгой нөхцөл байдлын үед хэрэглэх шаардлагатай хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, жагсаалтыг гаргасан, мэргэжлийн багш, эмчээр бүрэн хангагдсан байна.
Гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөнд цар тахлаас урьдчилан сэргийлж талаар ажлыг тусгаагүй,хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн батлаагүй,мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгээгүй,өдрийн дэглэмийг онцгой нөхцөл байдалд нийцүүлэн төлөвлөөгүй,сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай хүртээмжгүй байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

3. Нийслэлийн 212 дугаар цэцэрлэг хүлээн авах хэсэгт нэвтрэх иргэдийн биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, бүртгэл хөтөлж, онцгой нөхцөл байдлын үед хэрэглэх шаардлагатай хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, тусгаарлах өрөөг бэлдээгүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөнд цар тахлаас урьдчилан сэргийлж талаар ажлыг тусгасан байна. Мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгээгүй,сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгай хүртээмжгүй, өдрийн дэглэмийг онцгой нөхцөл байдалд нийцүүлэн төлөвлөөгүй, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн батлаагүй, гадна тоглоомын талбайгүй байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

4. Нийслэлийн 127 дугаар сургууль нь хүлээн авах хэсэгт нэвтрэх иргэдийн биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн,бүртгэл хөтөлж, хичээлийн байранд хүүхэд орох, гарах гарцыг зураглалыг гаргаж төлөвлөж, санамж зөвлөмжийг ил тод байршуулж, гадна орчны цэвэрлэгээ үйлчилгээг хийж, төлөвлөгөөний дагуу хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангаж байна.

Тус сургуульд англи хэлний багш 1, математикийн багш 2, биеийн тамирын талбайн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл дутагдалтай, онцгой нөхцөл байдлын үед хэрэглэх шаардлагатай хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийн бүрдлийг хангах төсөв санхүүгийн нөөцгүй, тусгаарлах өрөөг бэлдээгүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон дотоод хяналт шалгалтын төлөвлөгөөнд цар тахлаас урьдчилан сэргийлж талаар ажлыг тусгаагүй, мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгээгүй,хичээлийн хуваарь, хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн батлаагүй байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top