Есдүгээр сарын 1-нд танхимын хичээлгүй бол СУРГУУЛЬД ОЧИХ шаардлагагүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.08.28/ ээлжит мэдээлэл хүргэлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 27-ны өдөо 471 хүнийг шинжилгээнд хамруулахад коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт батлагдсан  291 тохиолдол байгаагаас өвчлөлийн 96.6 хувь нь эдгэрсэн байна. Сувиллын орчинд тандалтад 33 иргэн байгаа бол гэрийн ажиглалтад 35 хүн байна. Тандалт ажиглалт дууссан 223 иргэн байгаа бол ХӨСҮТ-ийн хяналтад 32 хүн байна" гэлээ. 

Түүнчлэн БСШУЯ-аас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор бэлтгэл ажлыг хэрэгжүүлж дууссан гэж мэдээллээ. Танхимын болон танхимын бус хичээлүүдийн хуваарийг гаргаад эцэг эхчүүдэд хүргүүлж эхэлсэн. Есдүгээр сарын 1-ний өдөр танхимын бус хуваарь таарсан бол тухайн өдөр хичээлд явах шаардлагагүй. Есдүгээр сард зөвхөн бататгах хичээлүүд орно. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил теле хэлбэрээр орсон бүх хичээлийн агуулгыг бататгаж, сурагчдын хоцрогдлыг арилгахаар анхаарч ажиллана" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.46.201) 2020 оны 08 сарын 29

zov zov. 50 hvvhedtei angid 1 bagsh orilool bn. tertee tergvi yu ch oilgohgvi l irdeg. 25 bolood orilohoor yadaj 7 honogt 3 udaa oilgood ireh blgvi. tegeed online hicheelees oilgoogvi zvilee batatgaj asuugaad ilvv deer sanagdaj bn. Mongolin bolowsrol dvr esgesen zvgeer odor onjvvleh bolood udaj bn. davhar dugulan sektsend yvuulj l hicheeliin aguulagaa gvitseej avch bn shd

0  |  1
Top