Нэгэнтээ АН-ын дарга асан С.Эрдэнэтэй түнжин хагарч, АН-аас өрх тусгаарлаад байсан Лу.Болд, Ж.Батзандан нар өнгөрөгч сонгуульд өвдөг шороодов. ШИНЭН нэртэй шинэ айл ээлээ өгөөгүй юу, улстөрчдийнх нь зангараг дутав уу, унах нь л унасан. Харин “Шороотой бөхчүүд”-ийг Ерөнхийлөгч Х.Баттулга ивээлдээ авсан гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Эрхэм хоёр нөхрийн хувьд өөр ч аргагүй болсон байх. Лу.Болдын хувьд хөрөнгөтэй хүн учраас бизнесээ явуулж болох ч тэр улс төрийн талбараас явах сонирхол байхгүй. Ж.Батзандангийн хувьд бол Ерөнхийлөгчөөс өөр сонголт үлдээгүй гэхэд болно.
Эх сурвалжийн энэ үг Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүхний эзэн, сумны занги” болохоор үй зайгүй довтолгож яваа гэх мэдээлэлтэй хаашаа ч үгүй зохицож байна. Олны ярьж байгаагаар тэр Нийслэлийн Ардчилсан намыг авчихлаа. Нэр нүүр тааруу, нөлөө муу болохоос өөрийнхөө хүнийг даргаар зүтгүүлээд тавьчихлаа. Одоо нийслэлийн АН-ыг Х.Баттулгынх гэж харахад болно. Дээр нь “Далайд дусал нэмэр” гээд Олимпын хороог Н.Түвшинбаярт аваад өгчихлөө гэсэн яриа бий. Бүрэн улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх амаргүй. Бүл айлыг ч өөртөө татахаас өөр аргагүй. Ийм чухал цаг үед Ж.Батзандан ч түүнд үнэтэй хүний нэг болох нь аргагүй.
Зургаар бол Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын даргаар өөрийн хүнээ тавьж байж дараа дараагийн ажил цэгцрэх учиртай.
Өөрөөр хэлбэл, тэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх нь тодорхойгүй үед АН-ыг өөрийн мэдэлд байлгахаас өөр арга алга. Яг энэ цаг мөчид намынх нь нөхөд Ерөнхийлөгчид бүх талаараа тун таагүй хандлагатай байгаа.
Тиймдээ ч Ерөнхийлөгч Х.Баттулга Лу.Болдыг зөвлөхөөр аргадаж, Ж.Батзанданд найр тавьсан гэх мэдээллийг өгч байна. Үүнээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулга, Ардчилсан намын даргын сунгааны өмнө ШИНЭН-г тарааж, АН-тай нэгтгэх замаар өөрийн талын хүмүүсээ илүү олон оруулах замаа засаж байгаа хэрэг болов уу. Түүний хувьд АН дотор гол төлөв анхдагчдаас бүрдэх МоАХ гэх томоохон фракцтай хүн учраас айх зүйл бага. Гагцхүү түүний фракцид лидер гэх нөхөд байдаггүй нь ийнхүү аливаа өрсөлдөөний үед ялагдах эх үндэс болдог учраас гаднаас лидер гэж болохуйц нөхдийг цуглуулж эхэлсэн бололтой. Энэ нь хэдийгээр Ерөнхийлөгчийн хийж байгаа улс төр ч С.Эрдэнийн сарниулж орхисон АН-ыг нэгтгэх замаар өөрийнхөө гарт төвлөрүүлэх сонирхолтой байна. Байгуулагдаад удаагүй ШИНЭН задарч, АН-д нэгдэх нь тодорхой харагдана. Хэрвээ Ж.Батзандан АН-аас нэр дэвшсэн бол өдийд парламентад сууж л байх ёстой гэхээр нэгийг ойлгож хоёрыг тунгаасан байж таарна.
С.Баяр
Сэтгэгдэл ( 36 )
Моломоо чи үхвэл таарна гэдэг шиг баттулгаа чи үхвэл таарна
Баттулга маш харалган хүнээ зөв танина гэж огт байхгүй хүн юмаа авсан зөвлөхүүдийг нь хараарай инээд хүрмээр одоо болхоор ард түмэн хүлээж авахгүй улс төрийн тайзнаас арчигдсан Энхбаяр Батзандан Болд мэтийг тойруулаад эхэллээ юу ч өөрчлөгдөхгүй унах нүхээ өөрөө бэлдээд байх юм дараа жилийн ерөнхийлөгчийн сонгуульд бас үзэх санаатай юм байх даа ийм юмнуудтай нийлээд сүжрээд байвал хоосон хоцрох байлгүй тэгээд дахин сонгогдохийн тулд хэнтэй ч нийлж юу ч хийхээс буцахгүй хүн гэдгээ харуулж байна
Urvadag nohoi dahiad urvaj l taarna
ZUW BODLOGO BAINA. DEMJINEE.
Батзандан шиг зангарагтай эр хүн хаана ч хэрэгтэй.
Батзандан шиг зангарагтай эр хүн хаана ч хэрэгтэй.
Батзандан болд 2 ыг хэзээч ан намлуу зүглүүлж болохгүй энэ 2 ан намд байтугай монголд их гай тарих хүмүүс монголчууд түүхэндээ урвагч шарвагч хүмүүсийг үзэж чаддагүй хүмүүс ан нам энэ 2 той эвсээд байвал сөнхийн цондон болоно шүү ан намын удирдлагууд ухаантай байгаач энэ 2 ан намын нэрээр их хуралд гарч ирчихээд ман намтай нийлж аваад ан нам гишүүдийг яаж доромжилж байсаныг санахтүн
uls toriin togloom gegch l ene baihdaa, oilgoh ch umgui bolloo
баттулга үнэхээр хар пиарын хүчээр АН ыг самарч байна даа. энэ хүн ч үнэхээр АНамд гай болж жинхэнэ шударга андуудыг минь шоронд хийж бах таваа хангаж байна даа. одоо очиж очиж болд батзандан мэтийн овилгогүй өөрсдийн эрх ашгийн төлөө юу ч хийхээс буцахгүй нохдыг нөхдөөрөө аваад АНам руу шүлсээ үсэргэн дайрч байна. зайлаачээ. баттулга тэргүүтэй боловсролгүй ховдог шунахай новшууд минь.
Еөк маш зөв нүүдэл хийж бна. АН-ыг байнга ялагдаж буй арчаагүй байдлаас энэ хүн л гаргана. Өөр хэн бгаан.
Unen bol zuv l bodlogo bna.
Eөк өөрийн унах нүхээ төдийгүй АН ыг хамт татаж унагахаар төсөөлөгдөж бна.Үүний гол шалтгаан ОН-ын сонгуулиас хамааралтай
Мөрөөдлийн баг бүрдүүлээд л байх шиг.
Зөв \nГүндалай гаа авдаг юм шүү
Батзандантай нийлээд өөрөө унах бий
Uchirtai 3 tolgoi haha. Jenko jonhu hutgahdaa tun taaruu yum. Ulsiin hurungu uildwer zawuud zam jdv ideh uuhdaa huwidaa ashiglahdaa sain yum. Udahgui talh chiher mah impkes bayngol 280 say dollar ulsdaa ochih udur ireh baih. Jinhene bodit hereg erh medel urwuulan ashiglsan guie mun shunal tachaal shvv uwchin zowlontoi ued hurtel uuriin amraltaa shuljee zam tohjiltoor ulsiin munguur tohijuulaad awdag shunal ni baragdadgui erunhiilugchtui Mongol hugjihgui mun 8-r angiin bolowsroltoi hulgain deed mergejil bol bnaa bna.
Хорионд байгаа нөхдийн бүх дэмжигч ах дүү найз нөхөд Баттулга танд өгөхгүй байх. Уг нөхдүүд дотор жинхэнэ хэлмэгдэж суугаа иргэн тал хувь нь. Уг судалгааг хархад олон мянган хүн Баттулгын эсрэг ажиллах өндөр магдлалтай. Өөдөө шидсэн чулуу өөхийн толгойд унах цаг ойртсоор байна да.
Urvaj sharvasan humuusiig ug ni ter chigt ni orhih l heregtei bsan yum da.Uzel bodloo unet zuilee hamgaalah setgelgui poporch bgaa humuus l namig zadalj bgaa shu de
Тэгвэл зандан дарга нь лу ерөнхий н/б нь бг
omhii genko urvagch zandan bold metiin hulgaich naraas bolg mongol haytadiin mug boloh ayuul oirhon bna
za tegvel SHINE namiin zov hymyys ongorchee hoorhii......mash olon saihan mundag hymyysiin neriigch songuulid devshyyleegui , odoo iim um bolvol ene zavaan ulsuudaas salah heregtei dee hymyys hairan baina ....ih itgej baisan nam shdee, Batzandan ih muuhai um hiideg hyn baina shdee ovoo gej bodoj j baisan umsan
Улс төрч - урвагч хоёр ижил утгатай зүйл
Bold Batzandang AH ergvvlj awbal tegeed neg musun duusaa.
энэ нөхөр луйвар хийж гарчихаад одоо дахин гарна гэвэл худал
Ардчиллын нэрийг гутаасан юмнууд тэр чигтээ зайлвал таарна
Хуц санал хувааж гай болсон ацнууд үхвэл таарна \n
Ширэн нүүрлээд буцаж очиж магадгүй хоёр тэнэг шүү.\n
Урвагч Батзандан, Болд нарыг АН -д авч хэрэггүй.Урвагч бол урвагч
Женко өөрөө урвагч болохоор ялгаагүй
шинэ -ийн 2 бол зүгээр л урвагчид
нэг урвасан хүн 2 дахь урвалт бол зүгээр л алга эргээлэх тэй адил байхаа.
Жонхуу ч дугуйнуудаа олоод явж өгөх нь дээ. Урвагч нарын 3-л хол явахгүй ээ
дараагийн сонгуульд жонхуу биш бол хэн ч яахав
Зөв зөв
БАТТУЛГА, БОЛД, БАТЗАНДАН НАР НЭГДЭЭД ХОЛ ЯВАХГҮЙ ЭД ИХ МУУ НЭРТЭЙ УЛСУУД Ш ДЭ ӨМХИЙ САНАА УРВАЛТ ШАРВАЛТААР Л ХЭСЭГ ЯВНА ТЭГЭЭД ӨМХИЙРНӨ ДӨӨ
тэр нь дээр ээ