Хятад улсад жилд 535 ам.доллароор бүтэн арал түрээслэхийг санал болгож байна гэж CNN агентлаг мэдээлжээ.
Хятадын Засгийн газар тус улсын зүүн хойд Ляонин мужийн нутаг дэвсгэрт ордог 500 гаруй эзэнгүй арлыг түрээслэх шийдвэр гаргасан байна. Эдгээр арлын зарим нь Хойд Солонгостой хиллэдэг Ялу голын эрэг дагуу байрладаг байна.
Арлуудын хамгийн доод түрээс нь жилийн 535 ам.доллар бол зарим арлын түрээсийн хэмжээ 3.6 сая ам.долларт хүрч байна. Түрээсийн хэмжээ тухайн арлын экологийн нөхцөл байдал, далай амьтны нөөц, наран шарлагын газартай эсэхээс хамаарах аж. Гэхдээ түрээслэгч Хятадын Засгийн газарт арлыг хөгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг танилцуулах ёстой бөгөөд ингэхдээ байгаль орчныг хамгаалах арга хэмжээг нарийн тусгах шаардлагатай гэнэ. Төсөл аялал жуулчлал, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, хотын хөгжил зэрэг салбарыг хамрах нөхцөл тавьжээ.
Ляонин мужийн хэд хэдэн арал одоогоор аялал жуучлалын зорилгоор ашиглагдаж байгаа бөгөөд ихэнх дээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )