Өчигдөр 77 дахь удаагийн Венецийн кино наадам эхэллээ.
Энэ наадам цар тахлын үед цуцлагдаагүй Европын цорын ганц том наадам юм.
Гэхдээ аюулгүй байдлын арга хэмжээтэй, урьд өмнөхөөс даруухан явагдана гэж зохион байгуулагчид мэдээлсэн.
Наадам Италийн найруулагч Даниэл Лукеттигийн Lacci киногоор эхэллээ.
Нийт 60 кино олны хүртээл болохоос 18 нь үндсэн уралдаанд орж байгаа.
Ерөнхий шүүгчээр Холливудын жүжигчин Кейт Бланшетт ажиллаж байна.
Венецийн кино наадам энэ сарын 12 хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )