ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2020 оны 09 сарын 07

Билгийн тооллын Намрын тэргүүн хөх бичин сарын 20, аргын тооллын есдүгээр сарын 7, Гоё хүүхэн одтой харагчин үхэр өдөр. Өдрийн наран 06:19 цагт мандаж, 19:22 цагт жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 13 цаг 19 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top