Эрдэмтэд нойр булчирхайн эсээр чихрийн шижинг эмчлэх шинэ арга боловсруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

АНУ-ын хэсэг эрдэмтэн нойр булчирхайн эсийг нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингээр өвчлүүлсэн амьтдад суулгажээ. Ингэхдээ эсийг шилжүүлэн суулгахдаа коллаген утсаар хийсэн бичил капсул ашигласан нь амжилттай болсон байна.

“Nature Metabolism” сэтгүүлд мэдээлснээр, үүнээс өмнө эрдэмтэд нойр булчирхайн эсийг амьтдын элгэнд шууд шилжүүлэн суулгах туршилт хийж байжээ. Энэ тохиолдолд эс удаан амьдраагүйгээр барахгүй үрэвсэл үүсгэж, элэгний эсийг үхжүүлдэг байжээ.

Шилжүүлэн суулгасан эс ямар шалтгаанаар ондоошиж байгааг тогтоох явцад  эрдэмтэд эс хүчил төрөгч дутагдсаны улмаас үхэж буйг олж илрүүлсэн байна. Тиймээс тэд нэгэн төрлийн коллаген утсаар хийсэн капсул боловсруулж, үүнийгээ ашиглан нойр булчирхайн эсийг суулгасан байна. Ийм төрлийн “хоргонд” хийсэн эсүүд хүчил төрөгч шингээж, инсүлин ялгаруулах үүрэг нь эрчимжжээ. Пенсилванийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Агарвал Дивиаш энэхүү арга техникийн үр дүнг эмнэлзүйн туршилтын явцад баталгаажуулах боломжтой гэж онцолжээ.

Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинг үүсгэдэг шалтгаан нь өнөө хэр тодорхойгүй бөгөөд хүний бие организм дархлааны тогтолцооны сөрөг үйлдлийн нөлөөгөөр нойр булчирхайн эс гэмтэж, хангалттай хэмжээний инсулин ялгаруулах чадваргүй болоход үүсдэг байна. Өнөөг хүртэл хэрэглэж буй цорын ганц эмчилгээ нь инсулин тарих арга аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top