АНУ-ын Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтдийн судалгаагаар дутуу болцтой мах байнга хэрэглэх нь чихрийн шижин өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Тэр дундаа хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Дутуу болцтой махнаас гадна гахайн утсан мах буюу бекон, хотдог зэрэг химийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь чихрийн шижин өвчнөөр оношлогдох эрсдэлийг нэмэгдүүлдэг байна
Эрдэмтдийн баг 36 жилийн турш бүртгэлтэй 200 мянган өвчтөнд эмнэл зүйн судалгаа явуулжээ. Судалгааны дүгнэлт хэсэгт дутуу болцтой болон улаан махыг байнга их хэмжээгээр буюу өдөрт нэг порцоос их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс чихрийн шижнээр өвчлөх эрсдэл 50 орчим хувиар илүү байсан гэнэ.
Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаач доктор Уолтер Виллетт хэлэхдээ “Бид улаан мах, дутуу болцтой мах бараг хэрэглэдэггүй болон хэрэглэдэг хүмүүс дээр олон жилийн судалгаа явуулахад хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэл 50 гаруй хувиар илүү байсан” гэсэн байна.
Гэвч уг судалгаагаар улаан мах болон дутуу болцтой мах дангаараа эрсдэлт хүчин зүйл үү, эсвэл тухайн өвчтөн хавсрах өөр өвчин бий юу гэдгийг хараахан тодорхой болгоогүй аж. Судалгаанд хамрагдагсдын дийлэнх нь илүүдэл жинтэй байсан нь эрсдэлийг нэмэгдүүлсэн байж болно гэдгийг эрдэмтэд анхааруулсан юм.
Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтдээс гадна Брауны их сургуулийн эрдэмтэд химийн аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнд нитрозаминуудын идэвхжил чихрийн шижин өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг байж болно гэж үзэж байна. Тэдний судалгаагаар махыг хадгалах, хатууруулах үүднээс нэмдэг нитрат, нитритийг халааж, шарж, хуурч хэрэглэхэд задрал үүсэж, эрсдэлт хүчин зүйл болдог гэж тайлбарлажээ. Үүнтэй холбоотойгоор Европын холбооны Хүнсний аюулгүй байдлын газраас нитрозамин ихтэй бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэх зөвлөмж боловсруулсан байна.
Эх сурвалж: NPR
Сэтгэгдэл ( 5 )
Химигүй махаа боловсруулаач. Нитрат нитрит нь хортой юм бол орцноос нь хасаад л болоо бишүү. Хадгалах хугацаа богино болно биз.
монголчууд махаа чанаж идээд л чявдаг хиам авахаа больж байна лээ.
монголчууд махаа чанаж идээд л чявдаг хиам авахаа больж байна лээ.
BULLSHIT
МОНГОЛЧУУДЫГ ХОРЛОХ ХИАМ ЗАЙДАС МАШ ХОРТОЙ Ч АМТАРХАН ИДСЭЭР Ш МОНГОЛД БОЛОВСРУУЛАЖ БУЙ ТОЛГОЙ КОМПАНИ НӨХДҮҮДИЙГ ӨӨГШҮҮЛЭН ХОР ЗАРСААР Ч МЭДЛЭГ ДУТУУ АРД ТҮМЭН ЧИНЬ ХОРДСООР