Чихрийн шижин нь гарын арьсыг гэмтээдэг тул цусан дахь сахарын хэмжээ ихэссэн эсэхийг бие даан тодорхойлох боломжтой гэж АНУ-ын Арьсны эмгэг судлалын академи мэдээлжээ.
Эмч нарын хэлснээр, чихрийн шижингийн өмнөх үе болон чихрийн шижингийн үед гарын дээр ижил төрлийн шинж тэмдэг ажиглагддаг байна. Тухайлбал, гарын сарвууны ар талын арьс татагдаж, лааны тосоор хийсэн мэт харагддаг байна. Ингэхдээ хуруу нугалахад хэцүү байдаг гэнэ.
Олон жилийн турш өвчнийхөө тухай мэдээгүй эсвэл хайхраагүй өвчтөний хурууны үзүүр чулуужсан мэт мэдрэмж төрдөг байна.
Гар болон бүх биеийн арьсны хэсгүүд эвэршин, зузаарч, хавддаг байна. Гэмтсэн арьсыг барихад жүржийн хальс шиг барзгар байдаг гэж арьсны эмч нар тодруулжээ.
Түүнчлэн арьсан дээр батгатай төстэй хатуу зүйл гарч, өвчин даамжрах явцад тухайн хэсэгт арьс шар, улаавтар эсвэл бол өнгөтэй болж, эвэршдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )