Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Монгол Эм Импекс Концерн болон Бүгд Найрамдах Куба улсын Биотехнологи, инженерчлэлийн үйлдвэрийн төв хамтран чихрийн шижин өвчний үеийн хөлний шархлаатай өвчтөнүүдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийхээр болжээ. Тодруулбал, Куба улсаас ирж буй мэс заслын эмч нар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт үнэ төлбөргүй үзлэг хийх бөгөөд үзлэг оношлогоо гуравдугаар сарын 19-нөөс дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )