Цөөнхийг дэмжээгүй кино Оскарт дэвшихгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

Америкийн Кино академиас Оскар шагналын “Шилдэг кино”-нд нэр дэвших бүтээлүүдэд тавих шинэ дүрмээ зарлалаа. 2024 оноос хэрэгжих шинэ дүрэм нь тэгш эрхийг хангах зорилготой гэнэ.

Юуны өмнө кино цөөнхүүдийг дэмжсэн байх ёстой. Ижил хүйстэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, янз бүрийн үндэстэн (хар арьстан, ази, латин америк, Хавайн арал, Америкийн уугуул иргэд) болон эмэгтэйчүүд үүнд багтаж байна.

Гол болон хоёрдугаар зэргийн дүрийн жүжигчид дунд заавал цагаан арьстнаас өөр үндэстний төлөөлөгч байх ёстой.

Туслах дүрүүдийн 30-аас багагүй хувь нь бэлгийн цөөнх, бага үндэстэн, хөгжлийн бэрхшээлтэйиргэд болон эмэгтэйчүүд байна. Гэхдээ энэ дурдсан бүлгүүдээс доод тал нь хоёр бүлгийн төлөөлөгч байх ёстой гэнэ.

Жүжигчид төдийгүй кино зургийн багийн 30 хувь нь ч мөн адил дээрх шаардлагыг хангах юм.

Энэ шаардлагыг хангаагүй бол 2024 оноос ямар ч сайн киног Оскарт дэвшүүлэхгүй болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
das(68.226.67.57) 2020 оны 09 сарын 11

Ene naadam chine tsagaan aristnuudiin naadam baisan Niggeruud asiauud busad holildood utgaa aldaj bna daa Herev bi tsagaan arist europ hun baisan bol eserguutsene

0  |  1
Top