Усны тоолуурын заалтыг буруу авч, илүү бичилт хийдэг байсан зөрчлийг арилгуулжээ.
Тодруулбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн иргэн Л.А-гийн өргөдөл, гомдлоор Дэд даргын баталсан 02-02/336 дугаартай удирдамжаар “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт” хийсэн байна.
Шалгалтаар ОСНААУГ ОНӨААТҮГ-ын ХҮТ-4-ын борлуулалтын байцаагч П.Г нь тус айлын усны тоолуурын заалтыг сар бүр буруу авч, илүү бичилт хийсэн зөрчлийг илрүүлэн, тус иргэнд 168.900 төгрөг буцаан олгуулж, зөрчлийг арилгуулжээ.
Сэтгэгдэл ( 2 )
зуслангын тог илт их гараад байна даа.
багануур дүүргийн багануур ус дандаа буруу бичиж илүү мөнгө иргэдээс авдаг үүнийг шалгана уу