"Mоттоо" ХХК нийгмийн даатгалд цалинг бүрэн бус тайлагнадаг байжээ

2020 оны 09 сарын 14

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 18-р хороо, "Моттоо" ХХК-д хяналт шалгалтыг 2020 оны 09-р сарын 09-ний өдөр гүйцэтгэлээ.

Шалгалтаар тус компани зарим ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг буруу тооцож, нийгмийн даатгалд цалинг бүрэн бус тайлагнадаг зөрчил илэрлээ. Илэрсэн зөрчилд "Моттоо" ХХК-ийн албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл ногдуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж биелэлтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top