Өмнөд Солонгосын жүжигчин О Ин Хэ энэ сарын 14-нд Инчёоны Инха их сургуулийн эмнэлэгт 36 насандаа нас нөгчлөө.
БНСУ-ын хэвлэлд бичсэнээр 14-ний өдрийн өглөөний 05 цагийн орчим зүрх нь зогссон байдалтай Сонгдо дүүрэгт байхыг танил нь олж, эмнэлэгт хүргэжээ. Цагдаагийн газраас түүнийг амиа хорлох гэж оролдсон хэмээн үзэж байгаа бөгөөд хэргийг шалгаж эхэлжээ. Харамсалтай нь, жүжигчин бүсгүй ухаан орохгүй байсаар үдэш нь нас барсан байна.
О Ин Хэ 2011 онд Red Vacance Black Wedding кинонд тоглон, нэрд гарсан. Телевизийн цэнгээнт нэвтрүүлэг, цуврал кинонд тоглож, саяхан YouTube сувагтай болсноо зарлаад байсан юм.
Салах ёслол энэ сарын 16-нд Инха эмнэлэгт болох ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ямар нэг дарамт байж дээ, Нэрд гарна гэдэг ч амаргүй юм даа. Ум маани бад мэ хум