Жокер үргэлжилбэл Хоакин Феникс $50 сая авна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

“Warner Bros” студиэс “Жокер” киноны үргэлжлэлийг хийхээр төлөвлөж байна. Mirror порталд бичсэнээр хэрэв жүжигчин Хоакин Феникс дахин тоглохыг зөвшөөрвөл түүнд 50 сая ам.долларын хөлс амлажээ.

Жокерийн үргэлжлэл гарах яриа эртнээс сонсогдсон. Гэхдээ Феникс тоглохоос татгалзаад байсан юм. Гэвч 50 сая ам.доллар бол түүний замналдаа авч байсан хамгийн их мөнгө юм. Одоогийн байдлаар шинэ ангийн зохиол бичигдэж дуусах гэж байгаа. Хэрэв Феникс тоглохоор болбол 2022 онд шинэ Жокер үзэгчидтэй уулзах гэнэ.

Тодд Филлипсын “Жокер кино 2019 онд дэлгэцэнд гарсан. 70 сая ам.долларын зардлаар бүтсэн энэ кино 1 тэрбум ам.долларын ашиг олж, Хоакин Феникс Оскарын шагнал хүртсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top