Адууны хатаасан өлөн гэдэс, ургамлын үр хууль бусаар хил давуулахыг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо.
Тодруулбал, энэ сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор иргэн Д нь экспортын гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй, бичиг баримтгүйгээр адууны хатаасан өлөн гэдэс 120 кг, ургамлын үр 100 кг-ийг хил давуулахаар завдсаныг хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүллээ.
Эдгээр бүтээгдэхүүнийг ачааны автомашины чиргүүлийн доод хэсэгт нуун далдалж, хууль бусаар хил давуулахыг завдсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
өажил хаялт зарлана гэдэг жолооч нарын холбоо нь дуугүй л байх юм
Ийм хэрэг хийсэн хүмүүсийг илрүүллээ л гэх юм. Гэтэл ял шийтгэл гэж байдаггүй болохоор дахиад бүр их хэмжээгээр зөөдөг юм биш үү? Ийм эх нутгаа тоносон, харийнханд худалдагдсан амьтдыг хатуу цээрдүүлж баймаарсан даа. Хөлдүү толгойтой хуульчид, хоосон толгойтой хууль тогтоочдоо яахаа монгол түмэн мэдэх биз дээ. Урьдын цагт бол бөндгөртэй нь ярьчихмаар хүмүүс олшроод байна уу даа.