Монголын хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн хурал энэ сарын 16-ны өдөр боллоо.
Энэ удаагийн Зөвлөлийн хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэний нэг нь МХБХ-нд хоёр шинэ хэлтсийг бий болгож, нийт найман хэлтэс, 45 хүний хуучин орон тоотой ажиллах шинэ бүтцийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатарын танилцуулснаар баталлаа.
Мөн МХБХ-ны ирэх 8 жилийн урт хугацааны 8 зорилтот хөтөлбөрийг "Урт хугацааны стратеги хөтөлбөр 2020-2028" нэртэйгээр хэлэлцэж баталлаа. Үүнээс гадна ОУХБХ-ноос "Ковид - 19" цар тахалтай холбогдуулан олгох болсон буцалтгүй тусламжийг клубүүдийг дэмжих, эмэгтэй хөл бөмбөгийг хөгжүүлэх нийслэлд болон орон нутагт хөгжүүлэх зэрэг ажлуудад зарцуулахаар баталлаа.
Хурлаар хэлэлцсэн өөр нэг асуудал нь “Эмэгтэй хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч"-ийг томилох байсан бөгөөд энэ үүргийг МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтэн МУГТ, Азийн Хөл Бөмбөгийн Холбооны А ангиллын дасгалжуулагч Б.Буман-Учралд өгч, Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар томиллоо.
Үүнээс гадна ирэх онд ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудаа үргэлжлүүлэн хийх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар УЕФА ПРО зэрэглэлтэй МХБХ-ны Техникийн хэлтсийн дасгалжуулагчийн боловсрол хариуцсан Словак мэргэжилтэн Растислав Бозик-ийг ажиллуулахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )