Унаганууд клуб 9 дэх удаагаа дараалан футзалын дээд лигт түрүүллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 07

МХБХ-ны “Футзалын Дээд Лиг”-ийн тэмцээн 2022 оны аравдугаар сарын 01-нээс 2023 оны зургаадугаар сарын 04-ны өдөр хүртэл нийт 9 клуб 18 тойрог өрсөлдөж 72 тоглолтуудыг МХБХ-ны Футзалын Ордонд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Тэмцээниий хаалтын үйл ажиллагаанд МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар, Анхны шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Доржпалам, ТЗБХэлтсийн дарга С.Жаргал нар оролцлоо.

Хаалтын ажиллагааны үеэр Унаганууд клубийн Э.Ууганбаяр, Я.Алтансүх нар Спортын мастер мөн Б.Энхбилэг Спортын дэд мастер цол тэмдгээр шагнагдсан юм.

Шилдгүүдэд шагналыг гардуулахад шилдэг шүүгчээр МХБХ-ны “A” ангиллын шүүгч Б.Логьшир тодорч, шилдэг хаалгачаар Унаганууд клубийн Б.Нармандах, мэргэн буучаар 56 гоол оруулсан Унаганууд клубийн Э.Пүрэвдорж, шилдэг тоглогчоор Арвис клубийн О.Есүхэй нар шилдгүүдээр тодорсон юм.

Мөн МХБХ-ны "Футзалын Дээд Лиг"-ийн тэмцээний 4-өөс 9-р байруудад орсон клубүүдэд шагналын гардуулан өглөө.

Хүрэл медалийн эздээр тун ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудыг үзүүлсэн С.Пүрэвсүх дасгалжуулагчтай “Солонго 5” клуб хүртэж, Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” клуб гурван жил дараалан мөнгөн медалийн эзэд болсон бол аваргын алтан медаль цомын эздээр 2014,2015,2016,2017,2018,2019,2020,2022 онуудын МХБХ-ны "Футзалын Дээд Лиг"-ийн аваргууд болох “Унаганууд” клуб түрүүлснээр 9 дэх удаагаа дараалан аваргын цомоо өргөлөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top