Спортын зуны VII наадмын хөлбөмбөгийн тэмцээн Улаанбаатарт болно

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 07

Монголын Хүүхдийн Спортын Их наадам 2 жилд 1 удаа зохион байгуулагддаг 7-р Их наадмын хүрээнд Хөлбөмбөгийн төрөл нийт 5 бүсэд амжилттай явагдаж шигшээ тэмцээнд оролцох 16 баг эрхээ авсан билээ.

Тус шигшээ тэмцээнд зургаадугаар сарын 16-наас зургаадугаар сарын 23-ны хооронд Улаанбаатар хотноо ТЭЦ-4 талбайд явагдана.

Шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан аймаг дүүргүүдийн шигшээ багууд:

Баруун Бүс

  • Увс, Ховд, Баян-Өлгий,

Зүүн Бүс

  • Сүхбаатар, Дорнод, Хэнтий

Хангайн Бүс

  • Хөвсгөл, Орхон, Өвөрхангай

Төвийн Бүс

  • Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь

Нийслэлийн Бүс - Баянгол, Хан-Уул, Чингэлтэй,С үхбаатар дүүрэг нийт 16 баг оролцоно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top