2024 онд Катар улсад зохион байгуулагдах АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны сугалаа өчигдөр /2024.05.26/ АХБХ-ны төв байранд явагдлаа.
Азийн 43 улсын шигшээ баг 11 хэсэгт сугалагдаж Монголын 23 хүртэлх насны шигшээ баг “J” хэсэгт Саудын Араб, Камбож, Ливан улсуудтай нэг хэсэгт орсон юм.
Ингэснээр тус хэсгийн тоглолтууд есдүгээр сарын 06-наас 12-ны өдрүүдэд Саудын Араб улсад зохион байгуулагдах бөгөөд Монголын шигшээ баг 22 жилийн дараа Саудын Араб улсыг зорихоор боллоо.
Тэртээх 2001 оны хоёдугаар сард 2002 оны ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтоо Саудын Араб, Вьетнам, Бангладеш улсуудтай тоглож ДАШТ-ий урьдчилсан шатнаас анхны оноогоо Бангладеш улстай 2:2 харьцаатай тэнцэж авч байсан түүхтэй.
Тус шигшээ багийг Япон мэргэжилтэн Ичиро Оцука дасгалжуулагч удирдах бөгөөд өнгөрсөн онд Монгол улсад явагдсан АХБХ-ны 20 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатанд хэсэгтээ 2-р байрт бичигдсэн шигшээ багийн залуучуудаас 23 хүртэлх насны шигшээ баг бүрдэх юм.
Сэтгэгдэл ( 0 )