Hero Cup: Монгол – Ливан 0:0 тэнцлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэ өдрүүдэд Энэтхэгт "Hero Intercontinental Cup 2023" олон улсын тэмцээнд оролцож байна. Тус тэмцээн зургаадугаар сарын 09-нөөс 18-ны өдрүүдэд Энэтхэг улсын Бубанесвар хотын Калинга цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэх юм. Манай шигшээ баг энэ сарын 9-нд эхний тоглолтоо Энэтхэгийн эсрэг хийж, 0:2 ялагдсан. Хоёр дахь тоглолтдоо өчигдөр Ливаны шигшээтэй өрсөлдөж, 0:0 хуурай тэнцлээ. Монгол Улсын шигшээ баг тэмцээний эхний оноогоо авсан.

Тоглолтын шилдэг тоглогчоор Б.Амгаланбат шалгарчээ.  

Энэтхэгийн баг тэмцээнийг 6 оноотой тэргүүлж байгаа бол Ливан 4, Монгол 1, Вануату 0 оноотой байна.

Манай баг тэмцээний 3 дахь тоглолтоо 6-р сарын 15-нд Вануатугийн шигшээ багтай хийнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(103.161.242.164) 2023 оны 06 сарын 13

Сайн байна...

1  |  0
Top