Үндэсний үйлдвэрлэгч "Tg sport"-д талархал илэрхийлэв

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 30

Монголын Үндэсний шигшээ багуудын өмсгөлийг 2021-2023 онуудад дотоодын үйлдвэрлэгч "TG SPORT" брэнд бэлтгэн нийлүүлж, хоёр жилийн хугацаанд хамтран ажилласан гэрээ дуусгавар болж, улмаар Kеlme брэндтэй хамтрахаар болсон билээ.

Өнөөдөр МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Тод Гялалз ХХК-ийн захирал Б.Энхтөгөлдөрийг хүлээн авч уулзаж, хамтран ажилласанд талархал илэрхийлэв. Тус уулзалтын үеэр Тод Гялалз ХХК-ний захирал Б.Энхтөгөлдөр хэлэхдээ, бидэнд чанга хатуу жил таарч, саад бэрхшээл, сайн муугаар муугаар олонтаа хэлүүлсэн ч Монгол гэдэг нэрийн дор олон улсад өмсөх хувцас урлах нь бидний хувьд нэр төрийн хэрэг байсан гэдгийг дурдлаа.

Энэхүү хугацаанд цар тахлын хүнд хэцүү үед Монголын шигшээ багуудын хувцсыг урлаж, олон улсын болон дотоодын тэмцээн уралдаанд оролцоход тамирчид үндэсний брэндээр гоёсон юм.

Монголын Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн өмсгөлийг тодоор урлан мөнхөлж, хамтран ажилласанд "ТG SPORT" хамт олонд шигшээ багийн тамирчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top