Японы Arashi хамтлаг “Whenever You Call” англи хэл дээрх анхны бүтээлээ танилцууллаа. Энэ дууг Америкийн дуучин Бруно Марс зохиож, продюсерээр ажиллажээ.
Хамтлагийн гишүүн Мацүмото Жюн “Бруно Марст маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ дууг сонсоод та Токио хотыг дахин шинээр мэдрэх болно. Токио цамхаг бол манай хотын бэлгэ тэмдэг юм” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.
Arashi хамтлаг энэ оны сүүлээр уран бүтээлээ хэсэг хугацаагаар зогсоох болсноо зарлаад байгаа. Тэд 11 дүгээр сард 11 дуутай “This is Arashi” шинэ цомгоо гаргаад “AraFes 2020 at National Stadium” онлайн концерт тоглох юм.
Сэтгэгдэл ( 0 )