Английн жүжигчин Том Харди алдарт тагнуулч Жеймс Бондын дүрийг бүтээхээр болжээ. Харди өнгөрсөн зургаадугаар сард Бондын дүрд тоглохоор гэрээ байгуулсан бөгөөд 53 настай Дэниел Крейгийн орыг залгамжлах юм.
Дэниел Крейг Бондын дүрийг орхих болсоноо гурван жилийн өмнө зарласан. Түүний сүүлийн анги болох “Үхэх цаг биш” киноны нээлт 11 дүгээр сард болох байсан ч цар тахлын улмаас 2021 оны хавар болж хойшлогдож магадгүй байгаа.
Шинэ Бондод Том Хардигаас гадна Эндрю Нортон, Том Хиддлстоун, Дэвид Бэкхем хүртэл нэрлэгдэж байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
oros caraitaas deerl ym bna