Холливудын жүжигчин Сильвестр Сталлонегийн ээж Жаклин (Жеки) 98 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүллээ.
Жаклин Сталлоне 1921 онд Вашингтонд төрсөн. Тэдний өвөг дээдэс 1888 онд Одессоос АНУ-д цагаачилж очжээ.
Тэр гурван удаа гэрлэж байсан. Анхны нөхөр Фрэнк Сталлонетэй 1945 онд гэрлэж, 12 жил хамт амьдрахдаа хоёр хүүтэй болсон. Дараа нь Энтони Филититэй гэрлэж, Тони нэртэй охинтой болсон юм. Харин гурав дахь нөхөр Стивен Левинтэй 22 жил амьсгал хураатлаа хамт амьдаржээ.
Түүний хүү жүжигчин Сильвестр Сталлоне, дуучин Фрэнк Сталлоне, жүжигчин охин Тони Д’Альто нар. Одоо хоёр хүү нь л амьд байгаа. Тони 2012 онд хорт хавдрын улмаас нас барсан юм.
Жеки өөрөө ч шоу ертөнцөд удаан ажилласан хүн. Тэр зурхайч, бүжигчин байсан төдийгүй олон тооны гоо сайхны мэс заслаараа алдартай хүн байла
Сэтгэгдэл ( 0 )