TOKIO хамтлагийн дуучин согтуугаар жолоо бариад баривчлагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Японы TOKIO хамтлагийн дуучин асан Ямагүчи Тацүя согтуугаар мотоцикл барьж яваад цагдаа нарт баривчлагджээ.

Ямагүчи Нэрима дүүргийн нэгэн зам дээр гэрлэн дохио хүлээж байсан машины араас мөргөсөн бөгөөд согтуу байсан тул саатуулсан байна.

Тэрбээр 2018 онд насанд хүрээгүй буюу ахлах ангийн охиныг гэртээ дуудаж, архи уулгахыг оролдон, хүчээр үнссэн хэрэгт холбогдсон. Өмгөөлөгчийн хэлснээр талууд хоорондоо тохиролцон, Ямагүчи Тацүя хохирогчид мөнгө төлөн, хэргийг намжаагаад байсан ч сэтгүүлчид олоод мэдчихсэн юм. Ийнхүү тэр TOKIO хамтлаг болон Johnny & Associates агентлагаас хөөгдөөд байсан билээ.

Энэ хэрэг намжин, Ямагүчи хамтлагтаа буцан орох нь гэгдэж байсан ч энэ удаагийн хэргээр түүнийг урлагийн ертөнцөд эргэн ирэх зам бүрмөсөн хаагдаж байгаа бололтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зулаа(59.153.112.144) 2020 оны 09 сарын 25

Хууль шударга үйлчилдэг улс ч сайхан юм даа! Манайд бол нэг дарга энэ тэрээр яриулаад хэргээс мултарч байж магадгүй! :-(

0  |  0
Top