АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх сард Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 29

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөөд байгаа аж. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлал нийт таван цаг үргэлжлэхээр эхний байдлаар төлөвлөөд байгаа бөгөөд айлчлалын хөтөлбөр эцэслэн тохироогүй байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчлах үеэр буюу 2018 оны есдүгээр сарын 21-нд  тогтвортой цэвэр усны нөөцийг Монгол Улсад бий болгох, хувийн хэвшлээр дамжуулан эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн МСК-ийн 350 сая ам.долларын цэвэр усны компакт гэрээнд Майк Помпео гарын үсэг зурсан билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.20.122) 2020 оны 09 сарын 29

Энэ Помпей ндэнд дулаахан Оросорхуу хүн харагддаг юм\n

0  |  0
Top