ХҮН сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон уу?

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 30

Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 15-нд болно.

Өнөөдөр /2020.09.30/ аймаг, сум, нийслэл, дүүргийн Иргэдийн хурлын сонгуульд өрсөлдөгчид нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авах юм. Харамсалтай нь, сонгуулийн босгон дээр ХҮН сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ талаар ХҮН-ын зарим гишүүд өнөөдөр мэдээлэл хийх аж.

ХҮН сонгуулийн босгон дээр бүдэрч байгаа шалтгааныг намын нэрний асуудалтай холбон тайлбарлаж байна. Тодруулбал, намын дотоод маргаанаас үүдэн нэр шүүх дээр маргаан дагуулсан учраас тус намыг орон нутгийн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг шүүхээс өчигдөр /2020.09.29/ түдгэлзүүлсэн байж болзошгүй байна.

ХҮН-ын нэрний товчлолыг анх 2011 онд ХөҮН гэж Улсын дээд шүүхэд бүртгүүлж байсан бол 2014 онд Хөдөлмөрийн Үндэсний намын товчилсон нэрийг ХҮН гэж өөрчлөн бүртгүүлж байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top