Асано Таданобү: “Монгол” киноны ачаар би Холливудад гарсан

2020 оны 09 сарын 30

Японы жүжигчин Асано Таданобү “MOVIE WALKER PRESS”-т саяхан ярилцлага өгчээ.

Цар тахлын үед хэрхэн ажиллаж байгаа болон Холливудын талаар ярихдаа тэр “Монгол” киног онцлон дурдсан байна.
 


Асано “Хүн нэг олдсон боломжоо ашиглах ёстой. Тэгвэл дараагийн боломжууд гарч ирнэ. Жишээ нь, би найруулагч С.Бодровын “Монгол” киноны ачаар Холливудад гарч чадсан. Герман, Америк, Казахстан, Монгол улсууд хамтран бүтээсэн энэ кинонд би Тэмүүжингийн дүрийг бүтээсэн юм. Киноны нээлт АНУ-д болох үеэр би нэгэн америк продюсертэй танилцсаны ачаар “Thor” кинонд тоглох боломж олдсон. Ингээд америк төлөөлөгчтэй болсноор Холливудын найруулагч нараас ажлын санал ирдэг болсон. Цаашдаа ч гадаад кинонд тоглох сонирхолтой байгаа. Харин одоо Netflix, Amazon Prime Video гээд газрууд гарч ирснээр ямар ч жүжигчинд Холливудад тоглох боломж гарч ирсэн гэж боддог. Заавал англиар ярьдаг байх шаардлагагүй болсон тул япон жүжигчид дэлхийн хаана ч уран бүтээл хийж чадах сонирхолтой үе иржээ” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top