Р.Дагва сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 30

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэллээ. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрог, Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Рэнцэндагвын Дагва нэр дэвшигчийн үнэмлэхээ авч, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ. Нэр дэвшигч Р.Дагвын хувьд  Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг амьдралын сонгууль хэмээн онцолж байна. Тэрбээр иргэдийн амьдралд хамгийн ойр ажилладаг төрийн түшээд бол ИТХ-ын Төлөөлөгчид байдаг. Тэд амьдралыг мэдэрч, хөрсөн дээр буусан шийдвэр гаргаж чаддаг гэдгийг хэлж байлаа. Хотын хөгжилд Хүчээ нэгтгэе уриатайгаар оролцож буй Монгол Ардын Нам энэ удаад Сонгинохайрхан дүүрэгт дараах ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

 

  1. Дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, шаардлагатай хороодод шинээр барьж, олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан хоёроос доошгүй сургууль байгуулна.
  2. Иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс тав тухтай хүргэх орчин нөхцөлийг сайжруулна.
  3. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд эмнэлэг, сургууль, цэцэрлэг, бизнес инкубатор төв бүхий “Толгойт дэд төв”-ийг ашиглалтад оруулж, шаардлагатай байршлуудад бичил дэд төвүүд байгуулна.
  4. Орон сууцжуулах хөтөлбөрийг шинэ зохион байгуулалтаар өргөжүүлж, иргэдийг орон сууцаар хангах нөхцлийг бүрдүүлнэ.
  5. Халаалтын зуухнуудыг үе шаттайгаар буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн болон хэсэгчилсэн эх үүсвэрт холбоно.

Top