Нийслэлийг баян, хоосны туйл руу шахагч МАН сонгосоор байх уу?

Админ | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Улаанбаатар өнөөдөр эрс тэс хоёр хэсэгт хуваагджээ. Шил толь болсон байшин хороолол, хогондоо дарагдаж утаа суунаглуулсан эсгий хот. Үнэтэй машин сэлгэж унан, халгиж цалгих цөөнхи, өдрийн хоолоо хүргэж ядан, бухимдал дүүрэн зүтгэх олонхи. Нэг даварч, нөгөө нь орхигджээ.

Нэг үндэстэн, нэг хот атлаа яагаад ийм байдалд оров оо.

Нийтийн баялаг болох хотын төсвийг хэрхэн хуваарилж ирснээс энэ аймшигт ялгарал үүдэлтэй. МАН нийслэлийг удирдаж ирсэн бүхий л түүхэндээ тэгш бус байдлыг гааруулах, баян нь улам баяжих, ядуу нь улам үгүйрэх хоёр туйл руу шахах шийдвэрүүдийг гаргаж ирсэн байдаг. 

Тэгш бус байдлыг арилгах нь НҮБ-ын Мянганы зорилтын чухал хэсэг юм. Үүнийг бодит хэрэг болгохын тулд юуны өмнө ойлголтоо зөв болгох хэрэгтэй.

Equality – Тэнцвэржүүлэх, Equity – Хавтгайруулах гэсэн ойлголтуудын ялгааг эхлээд ойлгочих. Уншигч та дараах 2 зурагт анхааралаа хандуулна уу.

 

Зургийн доод хэсэгт ХАВТГАЙРУУЛСАН хуваарилалтын үр дүнг харуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр, хэвийн өндөртэй, хүүхэд гэсэн 4 хүнд ижилхэн дугуй олговол хэрэглээ нь ямар байх вэ? Ойлгомжтой.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэн дугуйг унах боломжгүй, хэвийн өндөртэй хүнээс бусдад нь дугуйны хэрэглээ зохистой бус тусна.

Тэгвэл зургийн дээд хэсэгт дүрсэлсэн ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН хуваарилалтын үед бүх иргэд тэгш боломжоор хангагдаж, дугуйг бүгд таатайгаар хэрэглэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд гараар жолооддог дугуй, хүүхдэд хүүхдийн дугуй хэрэгтэй.

МАН нийслэлийн төсвийг хавтгайруулсан байдлаар зарим талаараа цөөнхөд илүүтэй хуваарилах байдлаар хуваарилсаар өнөөдрийг хүрсний гайгаар Улаанбаатар эрс тэс хоёр хэсэгт хуваагдаж, цөөнхи нь гэр хорооллынхныг доромжлон басамжлан, “оркоор” дуудна. Олонхи нь сонгууль бүрээр сайхан амлалтад нь хууртан, алган дээр тавьсан арван цаасанд баясан улам бүр ядуурах ба үүнийхээ бурууг хэнд тохохоо үл мэдэн хорссоор сууна.

Ганхан жишээ өнгөрсөн жилүүдэд Нийслэлийн удирдлага Зайсан луу 2 их наяд төгрөгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийжээ. Хамгийн чинээлэг, баян хэсгийнхэн төсвөөс маш ихийг хүртэж байхад олонхи болсон гэр хороололд нүд хуурсан, аргацаах шинжтэй хөрөнгө оруулалт дусааж, дэд бүтцийг нь шийдэхгүй байсаар дараагийн сонгуульд аваачна. Тэгээд дахиад л хоосон амлана, гар дээр нь тавьдаг мөнгөө жоохон нэмсхийгээд саналаа авчихна. Чөтгөрийн тойрог гэдэг энэ!

Хотын газрын наймаачдын бүлэглэл, 60 тэрбумын бүлэглэл амь бөхтэй хэвээр, тэд нийслэлийн газрын болон төсвийн хуваарилалтыг хянасаар, өөрсөддөө зориулсаар, асар их ашгийг унагасаар сууна.

Баян хэсэгтээ бус ядуу, ядууралд өртөхөд ойрхон болчихсон хэсгүүд рүү илүү анхаарч, тэдэнд илүү боломжийг олгох замаар л тэнцвэржүүлэлт хийгддэг. Баячуудад илүү анхаараад байгаагаас тэгш бус байдал гаарсаар нэгнээ үзэн ядсан хоёр туйл бий болж байна. worldpopulationreview.com сайтад 2020 оны улсуудын тэгш бус байдлыг илтгэдэг gini index-ийг гаргахад Монгол улс 0.66 болжээ. 0 бол төгс утга. 1 бүхэл рүү ойртож байгаа бол эрсдэлт нөхцөл үүссэн гэсэн утга юм. Бид нийгмийг хамарсан мөргөлдөөн гарах ирмэг дээр иржээ. Яаралтай тэнцвэржүүлэхгүй бол аймшигтай үр дагавар гарах мөч тулж ирсэн байна. 

Нийслэлийн Ардчилсан нам Зайсан зэрэг баячууд төвлөрсөн газрууд руу нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг зарцуулахгүй. Харин хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүхий л боломжийг гэр хороолол руу чиглүүлэхээр шийджээ. Энэ бол тэнцвэржүүлэлт!   

Гэр хорооллыг хотжуулах, инженерийн дэд бүтэц татаж, гэрэлтүүлэг, зам, ногоон байгууламж бий болгон амьдрах, амрахад таатай бүс болгон хотжуулах нь тэдний зорилт ажээ. Амины сууц, түрээсийн байр, орон сууцжуулалт, худалдаа, соёл, нийгмийн үйлчилгээний байгууламжууд гээд маш олон зүйлийг бий болгосноор хотын төв рүү явах шаардлагыг багасгаж, түгжрэлийг эрс бууруулах төлөвлөгөө тэдэнд бий. Удахгүй ил болгож, иргэнд танилцуулах тул дэмжтүгэй, хожтугай.

Эх сурвалж: Нийслэлийн Ардчилсан намын сонгуулийн төв штаб

Top