Хоёрдугаар эмнэлгийн дарга Р.Цэдэн-Иш АРДЫН ЭМЧ цол хүртлээ

2020 оны 10 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэнд, хууль, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүнс, худалдаа, барилга, дэд бүтэц, спорт, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2020.10.05/ Төрийн ордны Ёслол, Хүндэтгэлийн их танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулан өгөв.

Монгол Улсын Ардын эмч цолоор:

  • Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, мэс заслын шинэ арга технологиудыг практикт нэвтрүүлэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Клиникийн хоёрдугаар нэгдсэн эмнэлгийн дарга Рэнцэнгийн Цэдэн-Ишийг шагналаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххх(103.9.90.100) 2020 оны 10 сарын 06

Цэдэн-Иш ахдаа баяр хүргэе

0  |  0
Top