BLACKPINK хамтлагийг сувилагчдыг доромжилсон гэж шүүмжлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

БНСУ-ын Эмнэлгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлээс охидын BLACKPINK хамтлагийн шинэ дуу Lovesick Girls-ийн клипийг шүүмжиллээ. Хамтлагийн дуучин Женни сувилагчийн хувцастай байгаа хэсгийг “Эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмнэлгийн ажилтан, сувилагчдыг секс, зугаа цэнгэлийн бай болгож, нийгэмд нэр хүндийг нь унагаалаа” гээд мөн сувилагчийн ажлын хувцсыг огт өөрөөр дүрсэлсэн гэжээ.

Үйлдвэрчний эвлэлээс “Дуу хөгжим, кинонд ийм дүр байнга гаргаж байгаа болохоор сувилагч нар бэлгийн хүчирхийлэлд их өртдөг. YG Entertainment агентлаг энэ талаар арга хэмжээ авах ёстой” гэж шаардсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hamaagvi ee(103.140.11.2) 2020 оны 12 сарын 24

Oo zza

0  |  0
Top