The Hu хамтлаг Shoog Shoog дууныхаа шинэ клипийг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

Монголын The HU рок хамтлаг Shoog Shoog дууныхаа шинэ клипийг танилцуулжээ. Шинэ бүтээлд хөшигний ард юу болж байсан талаарх дүрс их орсон байна.

Тус хамтлагийн Гэрэг цомог нэг жилийн өмнө гарч байсан. Хамтлагийнхан энэ удаад цомог яаж бүтсэн талаар “ТHE HU: Road to The Gereg” тусгай баримтат кино мөн бүтээсэн байна. Энэ кинонд дуучид Монголын соёл, уламжлалт хөгжмийн зэмсэг, уран бүтээлийнхээ тухай ярьжээ.

Song Of Women клипт Halestorm-ийн Лззи Хейл оролцсон. Хөл хорионы өмнө хийсэн энэхүү бүтээлийн талаар Хейл “Миний үг, аяыг энэ дуундаа ашигласан The Hu хамтлагт баярлаж явдгаа илэрхийлье. Энэ төсөл хүн төрөлхтөнд итгэх миний итгэлийг улам бадраасан билээ” гэж хэлсэн байна.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nemo(99.57.27.106) 2020 оны 10 сарын 08

neg muu arhinii gazriin hamtlag hun bolgon medne

1  |  0
Z(202.9.46.8) 2020 оны 10 сарын 07

заа шууд сонсноо

1  |  0
солиот(139.5.219.142) 2020 оны 10 сарын 07

Одоо та нарт өгөх юм үдээгүй биздээ ккк

0  |  0
Top