МҮОНТ ОХУ-ын "Совтелеэкспорт" компаниас "ЧЕЛНОЧНИЦЫ" буюу "Ганзагын хүүхнүүд" киноны үргэлжлэлийг худалдан авах гэрээ байгуулжээ.
Энэхүү кино нь 1990-аад оны ороо бусгаа үед ганзагын наймаа хийж байгаа дөрвөн бүсгүйн тухай өгүүлдэг бөгөөд бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээл юм. "Ганзгын хүүхнүүд" кино гурван жилийн өмнө Монголд гарч байлаа.
Киноны үргэлжлэлийн үйл явдал 1998 онд өрнөнө. Бүсгүйчүүд элит хувцасны дэлгүүр нээнэ. Гэвч дахиад л дээрэмчид, эдийн засгийн хямрал тулгарч, тэд хамтран тэмцэх болно.
Сэтгэгдэл ( 0 )