Би төсөвт байгууллагад машин шахаж амьдрах дээрээ тулаагүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Төсвийн алдагдал нэлээд өндөр байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Төсвийн алдагдал 2020 онд 4,8 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Ирэх жилийн төсөв 2,1 их наяд төгрөгийн алдагдалтай. Тэгэхээр 2020,2021 онд 7 их наяд төгрөгийн өр тавихаас өөр аргагүй байдалд хүрсэн. Монгол Улсын өр нэмэгдээд байгаа учраас төсөв хэлэлцэх үеэр байр сууриа илэрхийлнэ.  

-Таны эзэмшлийн "Хурд" компани Онцгой байдлын ерөнхий газарт өндөр үнээр автомашин шахсан байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Ийм гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл явсан. Би компанийн залуучуудаас асуусан. Тендер зарлагдсан, манай компани ороод ялагдсан. Гэтэл шалгарсан компани нь автомашинаа нийлүүлж чадахгүй болохоор нь миний үүсгэн байгуулсан компанид нийлүүлэх санал тавьсан юм билээ. Үүнээс хоёр, гурван сая төгрөгийн ашиг гардаг юм билээ. Ийм зүйлийг ойлгохгүй гүтгэсэн байна лээ.

-Онцгой байдалд нийлүүлсэн автомашины үнийн дүнг харахаар зах зээлийн үнээс өндөр байсан шүү дээ?

-Бүх тоог тэр залуучуудаас тодруулаад авчих боломжтой. Ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй.

-Та УИХ-ын гишүүний нөлөөгөөр энэ тендерт оролцсон юм биш үү?

-Ах нь наад бизнесийг чинь 1996 оноос хойш хийсэн юм. 2005 он хүртэл энэ компанийн үүсгэн байгуулагч, захирал нь байсан. Нийтдээ 24 жил явуулж байгаа бизнес. Инээдтэй юм, 20 автомашин төсөвт байгууллагад шахаж амьдрах дээрээ тулаагүй байна.

-Таныг эгүүлэн татах асуудал нам дээр яригдсан гэх юм. Увс аймагт  намын дүрэмд байхгүй үйлдэл хийсэн гэдэг үнэн үү?

-Яагаад намайг эгүүлэн татах гэж байгааг би тодруулна. Би сошиалын мэдээлэлтэй байгаа.

-Та өөрөө санхүүжүүлж, 10 гаруй хүн Увс аймагт нэр дэвшүүлсэн юм биш үү?

-Сонгууль дөхөж байгаа учраас янз бүрийн гүтгэлэг ар араасаа цувардаг юм даа.

-Намаас танд ямар нэгэн бичиг, сануулга өгөөгүй юу?

-Өгөөгүй, би мэдэхгүй.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.108) 2025 оны 03 сарын 13

Хэн мэддэг юм та нар таван саяын тэндэр хүртэл хгооохгүй усдаг гээ биз дээ

1  |  0
Зочинzochin(121.172.207.236) 2025 оны 03 сарын 13

Ene olon psdad ym jijegdegui bugdiin shandag shaadagch psda

1  |  0
Batsuh(121.172.207.236) 2025 оны 03 сарын 13

CHI SHAAHAA BOLIO BUGD CHAMAI MEDNE PSDA

2  |  0
Зочин(202.55.188.90) 2025 оны 03 сарын 13

Бараг баярхаад байгаа юм бишүү.

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2025 оны 03 сарын 13

Alyyrchin yrvagchiig bid hetsee negen udur shiitegehel bolno.Harin sain sanaj avtsagaa.Mongold ydahgvi turiin hylgaichyydad 3 ved ni turd oityylahgvi sanal ugdugvi songogdodogvi hyylia batalnaa bid.Hemjeeleshgvi ih yrvagch hylgaichnar medej av,

1  |  0
89(202.9.46.68) 2025 оны 03 сарын 13

Ичих булчирхайгүй энэ хүнд МАН ямар өртэй юм бэ.

1  |  0
Batsuh(211.222.151.13) 2025 оны 03 сарын 13

Unenshdee ene lalar ulsiin alban baiguulagd mashin shahadag

1  |  0
Иргэн(64.119.24.204) 2025 оны 03 сарын 13

Энэ новшнуудад ханаж цадах гэж байдаг юмуу. Ширэн нүүр гаргаад л явдаг

1  |  0
C(202.55.188.39) 2025 оны 03 сарын 13

Uvsad hurlee choijoo 2 erh medlee nuaatsaldaad hodoo heden zaluuchuudaa church baih shig bna

1  |  0
зочин (202.9.46.125) 2025 оны 03 сарын 13

Аргагүй ш дээ. Нам нь Чойжилсүрэнгийн ХУРД группийн ажлыг зогсооно гэсэн.Тийм учраас арьсаа хучих аврах бүрхүүл хэрэгтэй болно шүү дээ

2  |  0
shinjaanii(202.9.46.125) 2025 оны 03 сарын 13

Hamgin muu oodgui hulgaich chin ene hun gej humuus yariad bsan ortoi l yum mongol hun bish shinjaanaas garltai geh yum

2  |  0
Z(202.9.46.125) 2025 оны 03 сарын 13

Ганц удаагийн уйлдэл нь биш ээ

2  |  0
Zochin(103.11.193.163) 2025 оны 03 сарын 13

Бараг бух насаараа машин шахаж амьдарч байгаа хун ш дээ

2  |  0
зочин(202.179.25.123) 2025 оны 03 сарын 13

мөнгөтэй болохоор өнөө хууль шүүх нь сөхөрчихөөд л байна шдээ

2  |  0
иргэн(202.179.24.134) 2025 оны 03 сарын 13

энэ Этгээд хэзээ ч Үнэн ээ хэлэхгүй , Шударга Хуулийн байгууллага л илчилнэ

2  |  0
жирийн иргэдийн бо(139.5.219.142) 2025 оны 03 сарын 13

Тийм байлгүй дээ. Зарим нэг нөхөд асуудлыг нягтлалгүйгээр шүүрэн авч бичих нь эмэгнэлтэй. Чойжолсүрэнг харлуулах өнцгөөр бичсэн нь илт. Наад зах нь тээврийн зардал,УБ хотод хадаглах агуулах талбайн зардлын талаар юуч дурдаагүй харагдсан Гаалийн бүрдүүлэл, татвар гэх мэт зардлыг бүрэн тооцсон нь юу л бол. Гэхдээ сох орхиогүй нь яамай, Бичээчийн олж авсан үйлдвэрийн борлуулах үнэтэй харьцуулахад яавч 1,5 хувиар үнэ нь нэмэгдээгүй тооцоогоор нотлогдлогдов. Энэ үйлдлээрээ Чойжилсүрэнг өмгөөлөөд байгаа юм биш. Гацхүү ү бодит байдлыг үнэн зөв нийтлэх хэрэгтэйг хэлэх гэсэн юи

1  |  0
Зайл(202.131.225.53) 2025 оны 03 сарын 13

Өөрийн эзэмшлийн компани нь машин шахасан нь баримттай байна. Тэр бүүр хэл зөндөө юм төрд шахаж амьдарч байгаа биздэээ

4  |  0
Зочин(202.55.188.90) 2025 оны 03 сарын 13

Байрыг бол шахчина аа, яахав. Машин бол жижигдэнэшдээ. Наадах тоглоомоо тэр Дэлгэртэйгээ л ярь.

1  |  3
Top