ЭМД-ын гишүүнээр Т.Мөнхсайхан, А.Ариунаа нарыг томиллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 08

УИХ-ын чуулганаар "Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор УИХ таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилохоор хуульд заасан байна. Харин тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Эрүүл мэндийн, Сангийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдуудыг ажиллуулахаар тусгасан байдаг.

Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн ЭМ-ийн сайд асан Д.Сарангэрэл, ХНХ-ын сайд асан С.Чинзориг нарыг чөлөөлж, тэдний оронд ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нарыг томилох тогтоолын төслийг УИХ-аар дэмжлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top