Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Потала” хоолны газарт холбогдох улсын байцаагчид хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй, ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн зөрчлийн хэрэг нээн, улсын байцаагчийн актаар 2020 оны 10 дугаар сарын 08 өдрөөс үйл ажиллагааг нь түр зогсоож, хугацаатай албан даалгавар хүргүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.
Эх сурвалж: НМХГ
Сэтгэгдэл ( 1 )
Зураг с хархад Хөдөө алслагдсан усгүй газар байдаг гэж бодохоор Байна , түр биш харин бүр хаах хэрэгтэй