Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаанаар П.Ганхүүг чөлөөлж, Д.Хаянхярвааг гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргажээ.
“Эрдэнэс Монгол” нэгдлийг Засгийн газрын 2006 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн “Төрийн өмчит хуулийн этгээд үүсгэн байгуулах тухай” тогтоолоор байгуулагдах нөхцөл нь бүрдэж байсан юм.
Улмаар 2007 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Төрийн өмчийн хороо /хуучнаар/-ны 52 дугаар тогтоолын үндэслэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудад үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар байгуулагдсан түүхтэй.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын албаа хүлээлгэн өгсөн П.Ганхүү нь 2018 онд тус нэгдлийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.
“Эрдэнэс Монгол” нэгдэл өнгөрсөн онд 265 тэрбумын орлоготой, 5.8 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна.
Одоогоор тус нэгдэлд 13 охин компани, хоёр төслийн нэгж харьяалагдан ажиллаж буй бөгөөд нийт хөрөнгө нь 11.9 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй юм.
Сэтгэгдэл ( 4 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
новш гэж ийм нийгэмд амьдарч байгаа гэж бодохоор боож үхмээр
Угаасаа наад Хүрэлсүхий чинь элдэв амлалт шударга байдал нь худлаа ш дээ эргээд нөгөө хулгайч нараа дарга даамлаар тавиад энэ төр засаг нэг л биш дээ
ашигтай ажилласан байхад өөрчилдөг нь ямар учир бна энэ хөгшин кадр одоо болимоор юм даа