ЭРДЭНЭС МОНГОЛ | 88 ажлын байрны шалгалтад хөндлөнгийн баг хяналт тавина

2023 оны 01 сарын 16

“Эрдэнэс Монгол” ТӨК-ийн 88 ажлын байран дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулах, нөөц бүрдүүлэх Ажлын хэсгээс мэдээлэл өглөө. Нээлттэй ажлын байранд бүртгэх хугацаа өнөөдөр /2023.01.16/ 18:00 цагт дуусаж байна.

Энэ талаар "Анкет хүлээн авах бүртгэл дууссаны дараа бид бүх анкетыг нийтлэг болон тусгай шаардлага хангасан эсэхийг судалж, бүрдүүлбэрийг нягталж үзнэ. Ажлын хэсгийн зүгээс дэд ажлын хэсгүүдийг гаргасан.

Тест зохион байгуулах ажлыг Төрийн албаны зөвлөл / ТАЗ/ гол үүрэгтэй явуулна. Гэхдээ үүнд хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт ТАЗ-ийн, өмнө нь олон жил туршигдсан системийг ашиглаж байгаа. Систем ашиглахдаа хоёр төрлийн системийг ашиглана. Бүртгүүлэх явцад анкетаа явуулж байгаа энэ систем бол ТАЗ-ийн систем.

Хоёрдугаарт нь шалгалтын тест авах систем. Тэр нь программ хангамж талдаа, ТАЗ-ийн системийг ашиглаж явна. Гэхдээ яг шалгалтуудын хувьд Төрийн албаны авдаг шалгалт буюу сорилуудыг авахгүй. Тэгвэл ямар тест сорилыг оролцогчдоос авах вэ гэдэг удирдамжийг e-tankhim болон ТАЗ дээр байршуулсан.

Олон оролцогчид үүнийг татан авч танилцсан байсан. Ямар сэдвээр шалгалт авах талаар мэдээлэлгүй байгаа хүмүүс 7 хоногийн өмнө тавигдсан удирдамжид аль аль хууль, бодлого, мөн ямар төрлийн нэмэлт сорилууд буюу ур чадварыг илтгэсэн сорилууд гарч ирэх вэ гэдгийг удирдамж дээр оруулсан байгаа. Энэ сорилуудыг шинээр бэлдэж, системд оруулаад, энэ системээсээ та бүхнээс шалгалт авна.

Дараагийн ажлын хэсгээс гарсан дэд ажлын хэсэг бүрдүүлбэрийг нягтлах ажлын хэсэг байгаа. Энэ ажлын хэсэг нь нийтлэг шаардлага, тусгай шаардлага хангасан эсэх, ямар хүмүүсийг энэ шатанд хянаж үзээд, тест рүү оруулах вэ гэдгийг эцэслэж тогтооно.

Дараагийн дэд ажлын хэсэг бол ярилцлага зохион байгуулна. Энэ нь тестийн шатаас гарч ирсэн нэг ажлын байран дээр хамгийн өндөр оноо авсан таван хүнийг ярилцлагын шатанд оруулна. Ярилцлагын шат хаана авах, ярилцлагад ямар асуултууд байх, ямар тоглоом бэлдэхийг энэ ажлын хэсэг зохион байгуулна.

Үүнээс гадна ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан шалгалтын процессуудыг нээлттэй болон хяналт тавих үүднээс хөндлөнгийн хяналтын баг гаргасан. Энэ багийн бүрэлдэхүүнийг тодорхойлчихсон, ажиллах журам, дэгийг удахгүй олон нийтэд ил болгоно" гэлээ.


 

Бүртгүүлэх холбоос: https://e-tanhim.gov.mn/

Шалгалт: 2023.01.26 – 2023.01.28-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулагдана.

Ярилцлага: 2023.01.30–2023.02.01- ний өдрүүдэд танхимаар зохион байгуулагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top