ЭРДЭНЭС МОНГОЛ | Компанийн тухай хуулийн мэдлэгийг шалгана

2023 оны 01 сарын 16

“Эрдэнэс Монгол” ТӨК-ийн 88 ажлын байран дээр нээлттэй сонгон шалгаруулалт явуулах, нөөц бүрдүүлэх Ажлын хэсгээс өнөөдөр /2023.01.16/ мэдээлэл өглөө. Нээлттэй ажлын байранд бүртгэх хугацаа өнөөдөр 18:00 цагт дуусаж байна. Ажлын байр горилогдын шалгалтыг 2023 оны нэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулна. Шалгалтын талаар дараах мэдээллийг өглөө.


Эх сурвалж “Эрдэнэс Монгол” ТӨК дээр нээлттэй сонгон шалгаруулалттай холбоотой тодорхой аргачлалд суурилсан үнэлгээ, сорилыг авна. Энэ сорилын боловсруулалт дээр СЭЗИС, МУИС-ийн Бизнесийн сургууль, Улаанбаатар их сургууль, МҮХАҮТ-ийн бүрэлдэхүүнтэйгээр тусгайлан боловсруулж байгаа.

Тестийн ерөнхий агуулга нь:

15 оноо нь хууль, эрх зүйн ерөнхий мэдлэгийг шалгана. Компанийн засаглал, компанийн хуулийн талаар мэдлэгийг шалгана. Мөн таван үндсэн ур чадварыг харах үнэлгээг олон улсын аргачлалд нийцүүлэн боловсруулсан.

Эдгээр сорилыг авахад хөндлөнгийн хяналтын байгууллагуудыг урьж ажиллуулж байна. Үүнд хүний нөөцийн мэргэжлийн холбоодууд болон МҮХАҮТ хамтран тухайн сорил хэр нээлттэй, шударга явагдаж байгаад хөндлөнгийн хяналт хийхээр боломжийг ханган ажиллаж байгаа. Ажлын байр тус бүр дээр сорилын шалгалтаас хамгийн өндөр оноо авсан таван оролцогчийг ажлын ярилцлагад урина.

Ажлын ярилцлагын үеэр тухайн оролцогчоос тухайн ажлын байранд шаардагдаж байгаа харилцааны ур чадвар, хандлага, ажлын туршлага, магадгүй өөрийнх нь амжилтын талаарх мэдээллийг авч үнэлгээгээ эцэслэх боломжтой” гэлээ.


Бүртгүүлэх холбоос: https://e-tanhim.gov.mn/

Шалгалт: 2023.01.26 – 2023.01.28-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулагдана.

Ярилцлага: 2023.01.30–2023.02.01- ний өдрүүдэд танхимаар зохион байгуулагдана.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uyanga(122.201.24.7) 2023 оны 01 сарын 16

Gdeluxe resort amraltiin gazriin ajil gorligchiig ingeed shalgaad ogooch hodolmoriin mojlog yawagdaad bn

0  |  0
Top