BTS-ийг цэргээс чөлөөлөөгүй талаар ФЭНҮҮД нь юу хэлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

Сүүлийн хэдэн сар Өмнөд Солонгост BTS хамтлагийн фэнүүдээс гадна дуу хөгжим сонирхогчид, улс төрчид, хэвлэл мэдээлэл тус хамтлагийг цэргээс чөлөөлөх эсэхийг хэлэлцэж өнгөрүүллээ.

БНСУ-ын хууль ёсоор Эх орныхоо нэрийг гадаадад өргөн мандуулсан тамирчин, сонгодог урлагийн уран бүтээлчид цэргийн албанаас чөлөөлөгддөг. Жишээ нь, олимпын наадам болон Азийн наадамд түрүүлсэн бүх тамирчид цэрэгт явахгүй байх эрх эдэлдэг. Харин К-Поп хөгжмийнхний хувьд чөлөөлөх заалт байдаггүй юм.
 

Тэгвэл эх орныхоо өмнө онцгой гавьяа байгуулсан BTS хамтлагийг чөлөөлж болохгүй юу гэсэд асуудлыг зарим депутат парламентад оруулж ирсэн билээ. Ингээд Цэргийн албаны хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэний эцэст БХЯ-ны сайд Со Ук тэднийг албанаас чөлөөлөхгүй ч армид очих хугацааг хойшлуулах талаар ярилцаж болох юм гэж мэдэгдсэн.

BTS хамтлагийн фэнүүд энэ талаар цахим сүлжээнд юу бичсэнийг сонирхоцгооё.

“BTS хамтлагийнхан өөрсдөө цэргээс чөлөөлөгдөх хүсэл гаргаагүй. Тэд албаа хаах хүсэлтэй байгаа. Би дэмжиж байна”

“BTS хамтлагийг цэргээс чөлөөлөхгүй гэсэн мэдээг сая дууллаа. Тэднийг удаан хүлээх нь, гэхдээ би хүлээж чадна. Та нар ч гэсэн адилхан биз дээ”

“Тэднийг цэрэгт явахаар би яаж амьдрах юм бэ”

“Тэднийг байхгүй болно гэж бодохоор л аймшигтай санагдаж байна. Би К-Поп ертөнцөд BTS хамтлагийг л шүтдэг”

“Jin хамгийн түрүүнд, ирэх жил цэрэгт явах юм байна. Түүнгүйгээр хамтлагийнхаа тоглолтыг үзнэ гэхээр сэтгэл өвдөх юм”

“Бүгдээрээ тэднийг цэрэгт явтал нь цомгийг нь худалдан авч, дэмжлэг үзүүлье”

“BTS хамтлагийн дуу чартад байр нь бууна гэж хүмүүс бодож байгаа байх. Үгүй шүү, бид тэднийг цэрэгт явсан ч дууг нь татан авч, цомгийг нь худалдан авсаар байх болно. Фэнүүд нь тэднийг чартын дээд хэсэгт хэдэн жил ч байлгаж чадна. Тэд олон сар, жил алга байх боловч чартыг тэргүүлсээр байна. Юу ч өөрчлөгдөхгүй”

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
халиун(59.153.115.49) 2021 оны 01 сарын 11

битэс

0  |  0
undarmaa(66.181.161.91) 2020 оны 10 сарын 16

bi gunigtai bain

0  |  0
Top