СЕХ: Хар машинд дурын хүүхэд халдаж чадахгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

Хэсэг нэр дэвшигчид хар машиныг хакердаж болох эсэх талаар ярьсан гар утасны бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсанаас үүдэн сонгуулийн үр дүнд эргэлзээ үүсээд байна. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) энэ асуудалд тайлбар өглөө.   

Улсын хэмжээнд 2148 сонгуулийн хэсгийн хороонд 2615 санал тоолох машиныг нэг бүрчлэн шалгаж, баталгаажуулж гэрчилгээ олгожээ. Өөрөөр хэлбэл, санал тоолох машиныг сонгуульд ашиглахад бэлэн болсон гэж үзэн, хэсгийн хороод руу тараасан байна.

Мөн саналын хуудас хэвлүүлэх ажил дуусаж, хэсгийн хороод руу хуваарилжээ. Санал тоолоход бэлэн болсон машинд саналын хуудсыг уншуулж, тухайн гарсан саналын үр дүнг СЕХ-ны төв сервирт дамжуулах бодит туршилтыг хийж, олон нийтийн эргэлзээ тайлах нь зөв гэж СЕХ үзсэн байна. Нийслэлийн есөн дүүрэгт 453 хэсгийн хороонд 986 санал тоолох машин ажиллана. Аль дүүргийн санал тоолох машиныг сонгох вэ гэдгээ нам, эвслүүд өөрсдөө шийдэж, СЕХ туршилтыг хийх аж.

Ийнхүү хэвлэлийн хурал хийж байхад МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян орж ирэн "Хэвлэлийг та нар хувьдаа аваагүй биз дээ. Бид хэвлэлийнхний өмнө та нараас асуух юм аа асуумаар байна" гээд "Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан нэр дэвшигч Сэмжидмаад хариуцлага тооц. ТЕГ энэ асуудлыг шалгахгүй байна" гэж гомдол гаргасан юм. 

СЕХ-ны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ үүнд "Сонгуулийн байгууллага бол сонгууль зохион байгуулдаг. Бэхэн тэмдэглэгээг хуулиар хориглосон байгаа. Санал хураалт дууссаны дараа нийт хэсгийн 50 хүртэл хувьд тооллого хийдэг. Энэ сонгуулиар ч хяналтын тооллого хийнэ" гэв. 

Харин СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн Програм хангажийн хэлтсийн дарга Х.Баясгалан "Санал тоолох хар машины сервер СЕХ-нд байдаг. Сервер гадаадад байдаг гэдэг бол худал мэдээлэл. Дурын хүүхэд халддаг юм биш. Монгол Улс, монгол инженерүүд програмчлаад, 1788 ширхэг саналын хуудсыг бэлтгэж, тавьсан байгаа. Энэ сервер яг энэ байранд байдаг. Хоёрхон хүн орох эрхтэй. Төрийн тусгай алба хаагчид хамгаалдаг" гэсэн мэдээлэл өглөө. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huyag(202.9.46.160) 2020 оны 10 сарын 14

huuhed haldaagui ajilluuldag hun n haldaad bgaa yum bishuu

0  |  0
хүүхэд (202.9.46.173) 2020 оны 10 сарын 13

баар саванд, гудамжинд бгаа юм шиг ”дурын хүүхэд” гэж ярих нь зохисгүй. төрийн байгууллагаас албан ёсны мэдээлэл хийж бгаа үед. арай л ”дурын муу бацаан” гэсэнгүй, энэ бацаан өөрөө төлөвшөөгүй л бна даа

0  |  0
Дурын хүүхэд(66.181.161.68) 2020 оны 10 сарын 13

Дурын хүн хянах эрхгүй гэж засаж бичэих нь зөв

0  |  0
ковид-19(66.181.166.134) 2020 оны 10 сарын 13

”дурын хүүхэд” гэх шиг ямар сонин үг хэллэг хэрэглэдэг хүн бэ? төрийн байгууллагын албан тушаалтан биз дээ

0  |  0
Top