Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонгуулийн дүнг дэлгэцээр харуулах боломжгүй. Учир нь 8000 мандатын төлөө 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа тул энэ бүх хувилбарыг дэлгэцээр харуулах боложгүй. Харин СЕХ-ны албан сайтаар сонгуулийн дүнг мэдээлнэ гэлээ.
СЕХ-НЫ ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН:
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын 2020 оны ээлжит сонгууль маргааш явагдахад бэлэн боллоо. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан. 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмж болон ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисууд хүргүүлсэн. 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр батлагдсан хуулиар орон нутгийн сонгуулийн сонгогчдын ирцийг босгогүй байхаар тогтсон. Тиймдээ ч санал хураах цагийг богиносгож, 07.00-20.00 цаг болгосон. Аймаг нийслэл, сум, дүүргийн сонгуулийн дүнг мэдээлэхдээ дэлгэцээр харуулах боломжгүй. Учир нь 8000 гаруй мандат дээр 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа учраас энэ бүх хувилбарыг дэлгэцээр харуулах техникийн боломж байхгүй. Ер нь Сонгуулийн тухай хуульд зааснаар “Сонгуулийн дүнг аймаг, нийслэлийн сонгуулийн хороод өөрсдөө гаргаж баталгаажуулах” хуулийн заалттай. Гэхдээ бид автоматжуулсан систем хэрэглэж байгаа учраас сонгуулийн дүнг шуурхай, ил тод дамжуулна. Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд есөн нам, нэг эвслээс болон бие даасан нийт 17149 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авсан. Маргааш оройноос нөгөөдөр өглөө хүртэл СЕХ-ны веб хуудаснаас нийслэл, сум дүүрэгт гарсан сонгуулийн дүнтэй танилцаж болно. Өнөөдөр (2020.10.14) өглөө саналын зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураалт эхэлсэн. Одоо явагдаж байна. Санал тоолох төхөөрөмжийн хувьд найдвартай. Хакердах ямар ч боломжгүй. Өчигдөр СЕХ-ноос туршилтын сонгууль явууллаа. Санал тоолох төхөөрөмж найдвартай, хакердах ямар ч боломжгүй. Энэ талаарх асуудлыг өчигдөр шууд нэвтрүүлгээр харуулсан. Зөөврийн саналын хайрцгаар дөрвөн субьектын саналыг авна. Сэлэнгэ аймагт хугацаат цэргийн албан хаагчдаас санал авах гэж байна гэсэн гомдол ирсэн. Бид үүнийг шалгаад шийдвэрлэсэн.
СЕХ-НЫ АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Д.БАЯНДҮҮРЭН:
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийг 16.5 тэрбум төгрөгт багтааж явуулна. Санал тоолох төхөөрөмжийн найдвартай байдлын асуудлаар зарим нэг нам, эвслээс гомдол ирүүлсэн. СЕХ-ноос туршилтын сонгууль явууллаа. Санал тоолох төхөөрөмж найдвартай, хакердах ямар ч боломжгүйг дахин хэлье. Хугацаат цэргийн албан хаагчдаас санал авч байна гэсэн гомдол гарч байсан. Сэлэнгэ аймагт хугацаат цэргийн албан хаагчдаас санал авах гэж байна гэсэн гомдол ирсэн. Бид үүнийг шалгаад шийдвэрлэсэн.

Сэтгэгдэл ( 8 )
өө ёстой бүү мэд сонин сонгууль болж бн ямар ч ажлын туршлагатай юм хэнч юм бүү мэд хуудас дүүрэн нэр хэнийг нь ч сонгохын бүү мэд
УИХ ын сонгууль шиг саналын хуудас нь сонгогчдын тооноос хамаагүй их байх юм биш биз?
Урд нь болж байсан. Но байна даа.
uvsiig uvsad n ulaanbaatariig ub-d n geh meteer aimag aimagt n delgetseer haruulah heregtei
irgediin orolzootoi bygdiig garaar tool tegvel !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Delgezeer haruulah byren bolomjtoi ta nar iim asuudal gargaj baigaa chin huuliin esreg ajil shyy !!!!!\nyynii zaana mash ih luivar huivaldaan zorchil garna !!! Haruulj bolohgui um eroosoo baihgui, ta nar ertnees ajilaa hiij bahad yadgiin, jiliin jild byh umaa yanzalj ajillagaatai baidag baih estoi bizdee zaaval songuuliin yer bush, songuuli bolo hod bah um belen l bash estoi ....olon jil iim zambaraagui yavlaa shdee
гараар тоолоод болоод л байсан шүү дээ сэтгэл дутаж байна Дэлгэцээр харуулах бүрэн боломжой
гараар тоолоод болоод л байсан шүү дээ сэтгэл дутаж байна Дэлгэцээр харуулах бүрэн боломжой